Эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам нэмнэ

access_time 2022-03-21 10:56

Эдийн засгийн чуулганыг угтан “Эдийн засгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийсэн. Тэрбээр 2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. 2015 оноос хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. 2020 онд л гэхэд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Гарч буй зардлаас 50 хувиар бага үнээр эрчим хүчийн хэрэглэгчдэд нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна.Үнэ нэмснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ