МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЭРХИЙГ ЦУЦЛАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ

access_time 2018-01-16 14:11

ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ шатахууны хомстол үүсч зарим авто бензиний үнэд өөрчлөлт орсон нь нефть импортлогч ААН-үүдийн хариуцлагүй үйлдэлтэй холбоотой. Тиймээс “Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Нефть импортлогч компаниудад өмнө нь
зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, бүтээгдэхүүн борлуулалтыг зогсоохгүй, хэмжээг хязгаарлахгүй байх, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоохгүй байх, жижиглэнгийн үнийг тогтоохдоо бусад ААН-ийн үнийг аялдан дагахгүй, өөрийнхөө компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх,
зах зээл дээр бодитоор өрсөлдөх, аж ахуй эрхлэгчдээс зах зээлийн нэмэлт нөхцлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахгүй байх, хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах гэсэн зургаан зөвлөмж өгсөн.Зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс   “Магнай Трейд”, “Тэс Петролеум”, “Петровис” компаниудад Зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа.  Үнийн зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй байхад, аль ч ШТС үнээ нэмэх ёсгүй юм” гэсэн юм.

 

Шинэ мэдээ