ОХУ, Украины ерөнхийлөгч нар байр сууриа илэрхийллээ

access_time 2022-03-17 11:11

В.Зеленский АНУ-ын конгресст үг хэлсэн. Тэрбээр манай улсад цэргийн тусламж хэрэгтэй байна. ОХУ агаарын орчинд илт давуу байна гэдгийг онцолсон. АНУ онгоц өгөх боломжгүй гэдгээ өмнө нь хэлээд байсан юм. Түүнийг үг хэлэх үед төлөөлөгчид босож алга ташсан байна. Одоогоор ОХУ, Украины  тал  таван удаа уулзаад байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин удирдлагууддаа хандаж  бид эдийн засгийн хүндрэлийг даван туулна, барууны орнуудын авч буй хориг бол манай улсыг хагалан бутаргах арга хэмжээ юм гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Украины эсрэг дайны улмаас хүний ​​амь нас, хохирол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. НҮБ-ын хүний ​​эрхийн алба 600 орчим энгийн иргэн амиа алдсаныг бүртгэсэн. Гэхдээ бодит тоо нь үүнээс хамаагүй өндөр байх болно гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрч байна. Украины албаныхны мэдээлснээр, бүслэлтэд байгаа өмнөд хэсгийн Мариуполь хотод л гэхэд 2000 гаруй хүн амь үрэгджээ.
Чернигов хотод хоол идэхээр оочерлож байсан энгийн иргэд рүү халдсан гэх мэдээлэл гарсан. Уг бичлэгийг Украины парламентын Дээд Радагийн орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Александр Мережко нийтэлсэн гэж үзэж байгаа ч иргэд нас барсан гэх баримт бага байгаа юм. Украины ойр орчмын хот тосгоны цахилгаан тасарсан. Черниговт байдал хамгийн хүнд байгаа бөгөөд их бууны буудлагад өртөж байсан Украины зүүн хойд хилийн ойролцоох хэд хэдэн томоохон хотуудын нэг юм.
Эх сурвалж ФCBS news

Шинэ мэдээ