Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангана

access_time 2022-03-17 10:49

· Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах, эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. · Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж, БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Шинэ мэдээ