В.Зеленский Орос аюулгүй байдлын баталгаа өгөх юм бол тохиролцоход бэлэн гэжээ.

access_time 2022-03-16 14:27

Украины ерөнхийлөгч В.Зеленский Орос аюулгүй байдлын баталгаа өгөх юм бол тохиролцоход бэлэн гэжээ. Орос Украины тал өдөр бүр онлайнаар уулзаж байна.Энэ үеэр тэрбээр дээрх үгийг хэлсэн байна. Маргааш В.Зеленский АНУ-н конгресст 15 минут үг хэлэх юм. Түүнийг ямар үг хэлэхийг олон нийт таамаглан ярьж байна. АНУ 16.3 тэрбум долларыг Украинд тусламж үзүүлэхээр болсон. Цаашид пуужин, гранатын тусламж үзүүлэх боломжтойгоо хэлжээ. Харин ОХУ АНУ-ын Жон Байден тэргүүтэй 12 хүний эсрэг хориг тавьсан. Энэ жагсаалтанд Байдены хүү орсон байна. Гэхдээ АНУ-ын сансарын нисэгч Оросын капсулаар эх орондоо ирэхээр болсон. Энэ нь АНУ, ОХУ сансарын харилцаа хэвийн түвшинд байгааг илтгэж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Шинэ мэдээ