Хөшигийн хөндийд 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон барина

access_time 2022-03-16 10:48

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсад АХБ 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд боловсролын салбарт 2022 он хүртэл 185.28 сая ам долларын санхүүжилт хийсэн.Уулзалтын үеэр 2022-2024 онд “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл, Хөшигийн хөндийд байгуулах Шинэ Зуун мод хотод 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.

Шинэ мэдээ