Сонгинохайрхан дүүрэгт 443 гараашийг буулган, шинээр ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулан барина

access_time 2022-03-16 10:46

Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэхь зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, чингэлгийг чөлөөлөх ажил эхэлсэн. Тус талбайг чөлөөлөхөөс өмнө дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан, иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг хүлээн авч, зураг төслийн гүйцэтгэлд тусгах ажлыг зохион байгуулсан. Энэ үеэр граш, чингэлэг эзэмшигчид, оршин суугчидтай уулзаж, газар чөлөөлөх явц, талбайн дараагийн тохижилтын талаар мэдээлэл солилцсон. Иргэдээс ирсэн саналд үндэслэн ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулан хийхээр төлөвлөсөн.
Дүүргийн I хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгана. 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх юм байна.

Шинэ мэдээ