Чингэлэг солилцох талбайг өргөтгөнө

access_time 2022-03-16 10:43

Нэг өдөрт нүүрс 200, зэсийн баяжмал 30 орчим тээврийн хэрэгслээр хилээр гарч байна. Булган боомтоор 150 орчим тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор 100-110 орчим тээврийн хэрэгсэл бараа бүтээгдэхүүн экспортонд гардаг. Харин Замын-Үүд боомтоор өдөрт 60-70 чингэлэг ачаа Монгол улсын хилээр нэвтэрч байна. ОХУ-тай хиллэдэг боомтууд буюу Алтанбулаг боомтоор 40-60, Боршоо, Цагааннуур боомтоор 20-40 тээврийн хэрэгсэл ачаа зөөж байна.
Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэр явуулж эхэлснээс хойш 3041 чингэлэг ачаа татан авсан. Бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан чингэлэг солилцох талбайг өргөтгөх талаар БНХАУ-ын талтай санал солилцож байна гэж Шадар сайдын ажлын албанаас ” мэдээллээ.

Шинэ мэдээ