Оросын нисэх компаниуд түрээсээр авсан 515 онгоцыг буцааж өгөхөөс татгалзлаа.

access_time 2022-03-15 12:58

Европын холбооноос ОХУ-ын эсрэг тавьсан хоригоос агаарын орон зайн хориг ОХУ-ыг хүнд байдалд оруулсан. АНУ, Канад, Их Британи зэрэг орнууд агаарын орон зайгаа ашиглуулах боломжгүй гэснээр гуравдагч орноор дамжин нислэг үйлдэх болсон. ОХУ-ын иргэд Гүрж, Армен руу дүрвэж тэндээ удалгүй барууны орнуудыг зорьж байна. Оросын нисэх компаниуд гадаадаас түрээсээр авсан 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий 515 онгоцоо буцааж өгөхөөс татгалзсан. Тухайн онгоцуудыг орон нутгийн нислэгт ашиглана гэдгээ хэлж байгаа юм. Оросын иргэний нисэхийн салбарын орлого буурч, сэлбэгийн нийлүүлэлт зогссоны улмаас нислэг нь зогсох эрсдэлд оржээ.

Шинэ мэдээ