ОХУ -аас “Төвийг сахих статусаа баримтлах ёстой” гэсэн саналыг Украйнд дахин тавьжээ
ОХУ -аас “Төвийг сахих статусаа баримтлах ёстой” гэсэн саналыг Украйнд дахин тавьжээ
* Орос Украины тулаан эхэлснээс хойш 2 долоо хоног өнгөрч, хоёр тал 3 удаа уулзаад байна. Хамтарсан 4 дэхь уулзалт болсон ч “Гал зогсоохгүй бол улстөрийн хүрээнд ямар ч асуудал ярих боломжгүй” гэсэн байр суурийг Украйны талаас хэлсэн. Харин ОХУ-ын талаас “Төвийг сахих статусаа баримтлах ёстой” гэсэн саналыг дахин тавьсан байна. Украины төлөөлөгчид Оросын тал биднийг маш анхааралтай сонсож байна. Гэхдээ тохиролцоонд хүрсэнгүй гэсэн мэдээллийг өгсөн. Талууд өдөр бүр онлайнаар уулзах боломжтой гэдгээ хэлж байгаа юм. Ихэнхи орны хэвлэлээр ОХУ Украиныг маш богино хугацаанд эзэлнэ гэж бичиж байсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулж тулаан үргэлжилсээр байна.
Оросын нисэх компаниуд түрээсээр авсан 515 онгоцыг буцааж өгөхөөс татгалзлаа.
* Европын холбооноос ОХУ-ын эсрэг тавьсан хоригоос агаарын орон зайн хориг ОХУ-ыг хүнд байдалд оруулсан. АНУ, Канад, Их Британи зэрэг орнууд агаарын орон зайгаа ашиглуулах боломжгүй гэснээр гуравдагч орноор дамжин нислэг үйлдэх болсон. ОХУ-ын иргэд Гүрж, Армен руу дүрвэж тэндээ удалгүй барууны орнуудыг зорьж байна. Оросын нисэх компаниуд гадаадаас түрээсээр авсан 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий 515 онгоцоо буцааж өгөхөөс татгалзсан. Тухайн онгоцуудыг орон нутгийн нислэгт ашиглана гэдгээ хэлж байгаа юм. Оросын иргэний нисэхийн салбарын орлого буурч, сэлбэгийн нийлүүлэлт зогссоны улмаас нислэг нь зогсох эрсдэлд оржээ.
Орос, Украиныхан цэргүүдийн сэтгэлзүйд нөлөөлөх суртал ухуулга хийж байна
* Оросын талаас Украины цэргүүдэд хандсан суртал ухуулга тарааж байсан. Харин Украины талаас Европын холбооны орнуудаас цэргийн дэмжлэгийн хүрээнд авсан тагнуулын хэрэгслээр Оросын цэргүүдийн гэр лүүгээ ярьсан яриаг сонссоноо хэлсэн. В.Зеленский “Та бүхэн байлдахыг хүсэхгүй байгаа. Та нарын аргагүйдээд орхисон зэвсгээр бид зэвсэглэж байна. Биднийг дэмжиж Украинд 20 мянган сайн дурынхан ирсэн. Та нар зэвсгээ хаяад бууж өгөх юм бол бид хүнлэг ёсоор хандана гэж мэдэгдсэн. Мөн Украинд баригдсан Оросын цэрэг офицеруудын “Укрианыг нацистуудаас салгаад хурдан буцна” гэсэн мэдээлэлтэй байсан гэх яриаг шууд цацаж эхэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Украины Парламентын гишүүд цахим ертөнцийг маш идэвхитэй ашиглаж сурталчилгаа хийсээр байна. Үүнийг цэргүүдийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.
ОХУ-д туслах юм бол Хятадад хориг тавина гэдгээ ЕХ-ноос мэдэгдэв
* Оросын эсрэг тавьсан хоригийг цуцалж, эдийн засгийн хүндрэлийг даван гарахад нь туслах юм бол хариу арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ Европын холбооноос Хятад Улсад мэдэгдсэн. Хятадын зүгээс ОХУ-т одоогоор цэрэг зэвсгийн болоод эдийн засгийн дэмжлэгийг үзүүлээгүй байгаа юм. Оросын дэлгүүрүүдэд зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн /элсэн чихэр гэх мэт/ дууссан учир иргэд урт дараалал үүсгэсэн. Гадаад орнуудаас их хэмжээгээр валют авч байна зэрэг олон мэдээллүүд гарах болсон. ОХУ-ын хувьд дэмжлэг авч болох хамгийн гол орон нь Хятад юм.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24