Менингитийн вакциныг 22 мянган төгрөгөөр ХӨСҮТ-д тарьж байна.

access_time 2022-03-15 12:44

Томуугийн вирус тархаж Орхон аймагт цэцэрлэгүүд хөл хорио тогтоож байна. Улаанбаатар хотод ч томуугийн гаралт их байна. Бага насны хүүхдүүдийн дунд менингит өвч их гарч байгаа тул вакциныг ХӨСҮТ-д 22.000 төгрөгөөр хийж байгаа нь дараалал үүсгэх болжээ. Цаашид дүүргийн болон өрхийн эмнэлгээр хийх талаар ярилцаж эхэлсэн байна. Тус вакцин нь 4 төрлийн менингитийн өвчлөлөөс хүүхдүүдийг хамгаална. Мөн Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд 0-5 насны хүүхдүүдийг гэрийн үзлэгт хамруулж эхэлжээ. Ингэснээр томуугийн халдвар болон бусад өвчнөөс хамгаалах боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ