Гадаадаас ирэх иргэдээс Монгол Улсад нэвтрэхэд PCR шинжилгээ хийлгэх шаардахгүй

access_time 2022-03-15 12:42

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлага тавихаа болилоо.

Гадаадаас ирэх иргэд:

Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө.
Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй.
Ямар нэг хорио тусгаарлалтад орохгүй.
Монголд ирээд хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй.
Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулж, ковидын эмчилгээ хийх боломжтой

Шинэ мэдээ