“Харилцан Хүндэтгэе” сарын аян өрнөж байна.

access_time 2022-03-15 12:40

Жендерийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зарлаад байна.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм.
“Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатай аянд НЗДТГ нэгдэж, жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийх юм.

Шинэ мэдээ