Марш тактикийн тэмцээний аваргууд тодорлоо

access_time 2022-03-15 12:39

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалахад өрсөлдсөн. Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд орлоо. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав.

Шинэ мэдээ