Эрчүүдийн эрүүл мэнд, хөгжилд хамтран анхаарна

access_time 2022-03-15 08:46

Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган боллоо. Чуулганы үеэр айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэхээр санал нэгдсэн. Монгол улсад эрүүлжүүлэх байранд 5-6 минут тутамд 1 хүн ордог. Зам тээврийн осолд өртөж буй эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 7 дахин их байдаг. Архи уусан бол битгий жолоо барь гэсэн дүрмийг мөрдөөгүйгээс эрчүүд осол аваарт илүү өртдөг. Нийслэлийн хэмжээнд 200 хүн тутамд нэг архи борлуулдаг цэг ажилладаг нь архидалтыг нэмэх үндэс суурь болж байгааг энэ үеэр онцолсон. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 -аар бага байна. Улсын хэмжээнд орон нутагт 6, нийслэлд 8 тасаг нийт 14 тасагтай 80 эмч сувилагчтай. Тиймээс төрийн түвшинд эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгаа юм. Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрчүүдийн хөгжил, манлайлал, эрүүл мэндэд анхаарахаар боллоо. БСШУ сэтгэлзүйгээ зөв удирдах, ЭМЯ эрчүүдийн тасаг нээх, ХНХЯ эрчүүдийн хөгжлийг дэмжих жишиг төв байгуулахаар боллоо.

Шинэ мэдээ