Намуудын талцал ба Хөгжлийн банк
Татвар төлөгчдийн мөнгийг улстөр, бизнесийнхэн хэрхэн зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчиж байгааг бодитоор нь харуулсан Хөгжлийн банкны хэрэг улс төрийн намуудыг хоёр талцуулж эхлэв. Хууль хяналтынхан үнэн худлын дэнсийг шүүрдэх гэтэл Хөгжлийн банкны удирдах зөвлөлийнхөн тээг тавьж, УИХ-ын гишүүдээр яриулаад байсан учир Ерөнхий сайд нь оролцон байж бүгдийг нь чөлөөлж, нэр бүхий хэдэн зээлдэгч, банкны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгч ажил урагшлахаар болсон мэдээлэл гарсан. Удалгүй танай манай гэлтгүй хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно гэсэн хэрнээ эрх баригчид намынхаа таван сул гишүүнээр туг тахиад өнгөрлөө хэмээн олон нийт гомдоллосон. Гэтэл дахиад Хөгжлийн банкны хэргийг улсын нууцаас гаргахдаа зөвхөн АН-ынхан руу чулуу шидэж байна. Бүх оны Хөгжлийн банкны мэдээллийг улсын нууцаас гарга. Хөгжлийн банкнаас зээл авсан, өгсөн намынхаа гишүүдийн 35 төслийн 300 тэрбумын асуудлуудаа шийд хэмээн АН-ынхан бухимдав. Ямарч байсан Хөгжлийн банкны гэсэн тодотголтой дуулиан дэгдсэн биш 103 тэрбум төгрөг төсөвт төвлөрч, ажил хийсэн хийгээгүй нь ялгарч, бизнес эрхлэгчид авсан зээлийг нь Хөгжлийн банкныхан өгсөн өгөөгүй, ажил уясан уяагүй хэмээн учирлан хэвлэлд ээлж дараалан хандсаар байна. Хэрүүл тэмцэл хийн улстөржиж, ард түмний мөнгийг ах дүүгээрээ хувааж идээд би биш, чи идсэн гэж нэг нэгэн рүүгээ чихэхийг ард олон харлаа. Барьцаагүй зээл өгч болдог, бас болоогүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж болдог гээд хуулийн цоорхойг хуудуутай нөхдүүд яаж ашиглаж байгаа иргэд хараад бухимдахаас цаашгүй байна. Шударга ёс ярих дуртай улстөрчид танай манай чиний миний гэлтгүй авснаа төлөөд ард түмнээ арай дээр амьдралтай залгуулах хэрэгтэй байна. Алтан дээр суусан гуйлгачид гэж алийн болгон хэлүүлээд явах вэ. Удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хуудуутай заалтаа өөрчилж төр муу, менежер гэсэн муу нэрнээсээ сална л гэж найдья.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28