Монгол хэл бичгийн шалгалт 4 дүгээр сарын 2-нд болно

access_time 2022-03-11 08:02

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдана. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй.
Шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цагт дуусах юм. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарна.

 

Шинэ мэдээ