Бага насны хүүхдүүдийг цахилгаан менингитээр өвчлөхөөс сэргийлээрэй

access_time 2022-03-10 10:56

ЭМЯ-наас бага насны хүүхдүүдийн дунд цахилгаан менингитын халдвар бүртгэгдэж байна. Хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжин дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг. Тиймээс эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

 

Шинэ мэдээ