ОРОН НУТГИЙН ИРГЭД 600 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВНА

access_time 2022-03-10 10:24

Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Тодруулбал,
Төв аймаг – 47 үйлчилгээ
Хөвсгөл аймаг – 71 үйлчилгээ
Булган аймаг – 62 үйлчилгээ
Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
Орхон аймаг – 74 үйлчилгээ
Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
Хэнтий аймаг – 71 үйлчилгээг цахимжуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютероосоо авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.
Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.

Шинэ мэдээ