Энхийн хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй
Оросын армийн цэргийн ажиллагаа зорилгынхоо хүрээнд хэрэгжиж байна. Украинд тавьсан шаардлагыг хүлээн авах хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөхгүй хэмээн В.Путин мэдэгджээ. Орос Украйны гурав дахь уулзалт болсон ч төдийлэн үр дүнд хүрсэнгүй. Дөрөв дэхь уулзалтыг товлон хүмүүнлэгийн коридорыг бодитоор нь ажиллуулах хэрэгтэйг онцлоод салсан байна. Туркийн Анкара хотод хоёр талын Гадаад хэргийн яамны сайд нар уулзана. Путин 2022 оны турш зарим бараа бүтээгдэхүүний импорт экспортыг хорьсон. Гэхдээ иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авсан бараа бүтээгдэхүүн түүхий эдэд хамаарахгүй гэдгийг онцолжээ.
Мэдээллийн сувгуудаар Оросын нисэх хүчнийг бүрэн устгасан,. ОХУ-ын 190 мянган цэрэг Украйны нутаг дэвсгэрт нэвтэрч, 600 пуужин харвасан гэсэн мэдээлэл гарч байна. Улс төрийн шийдэл олоогүй удахаар болсонд олон нийт санаа зовж, энхийн хэлэлцээрт хүрэхийг дэлхий нийт хүлээж байна.Орост тавих барууныхны хориг үргэлжилж байна Банк санхүүгийн салбарынхан ОХУ-ын иргэдийг гадагшаа зорчиход 10 мянган доллараас дээш мөнгө авч явахыг хориглолоо.Мөн АНУ Оросын байгалийн хий, газрын тосны импортод хориг тавьсан. Укрианы талд танк, хуягт эсэргүүцэгчийг барууны орнууд нийлүүлсэн. ОХУ агаарын нисэх хүчин агаарын орон зайд илт давуу байгаа тул сөнөөгч онгоц нийлүүлэхийг Укрианы талаас барууныхнаас хүсчээ. Зүүн Европын орнууд онгоц нийлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Гэхдээ одоогоор Укрианд онгоц өгөх зөвшөөрөл өгөөгүй байна. Украины дүрвэгсэдийн 1 саяыг нь Польш Улс эх орондоо хүлээн аваад байна. Польшийн иргэд дүрвэгсэдэд туслан хоол унд хувцсаар ханган найрсаг хандаж байгаа юм. Эдийн засгийн хоригоос шалтгаалж Оросын иргэд Финланд руу дүрвэж байна. Дэлхийн олон орон алт, зэс, ган, үр тариа, бордоо гээд олон бүтээгдэхүүнийг ОХУ-аас авдаг. Орос, Украйн дэлхийн улаанбуудайн 26%-ийг хангадаг. Дайн гарснаас хойш улаанбуудайн үнэ 30% өссөн . Хөдөө аж ахуйн бордоогоор ОХУ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс барууныхан бордооны хориг тавьж эхэлсэн. Бордоо хэрэглэснээр ургац нэмэгдэж дэлхий нийт хүнсний хомсдолд ордоггүй байсан юм. Дайны уршгаар хоёр орон хүнсний хомсдолд орох магадлал өндөр байна. Хятад улс бордооныхоо 80%-ийг Украйнаас авдаг. Ихэнхи орнууд хөдөө аж ахуй, газрын тосны салбарт эрсдэл үүслээ гэж үзэж байна. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 139 долларт хүрсэн учраас Опекийн орнууд нөөц бүрдүүлж эхэлсэн. Оросын 53 хотод дайныг эсэргүүцсэн жагсаал болж 13000 хүнийг баривчилж саатуулаад байна.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24