АН дахиад хоёр хуваагдлаа

access_time 2022-03-09 10:31

АН-ынхан намаа, тамгаа булаалдаж хоёр хуваагдаж байсан бол Монголын ардчилсан холбоог хэн нь удирдах талаараа маргалдаж эхэллээ. С.Эрдэнийн талынхан 3 дугаар сарын 3-нд хурлаа хийсэн бол О.Цогтгэрэлийн намынхан 4 дүгээр сарын 07-нд хуралдахаар тов гаргажээ. Ингэснээр хоёр шийдвэр гарч шүүхийн маргаан үргэлжлэх магадлалтай болсон. Иргэд намынхнаа гишүүдийг аль тал нь илүү цуглуулж хуралдаж чадсан нь ялах байх хэмээн харж байна. Тус намынхан улс төрийн намын даргыг дээд шүүх шийддэг болсон гэж гомдоллож буй.Гомдлоо шийдэхийн тулд нэг талдаа гарах хэрэгтэй гэсэн хариуг шүүхээс өгсөн ч маргалдсаар байгаа юм. Үүнийг олон нийт аль аль тал нь хувийн тоглолт хийж байна хэмээн харж байна. С.Эрдэнийн талынхан МОАХ -г анх үүсгэн байгуулагчдыг холбооноос хассан байна. Тиймээс Д. Монголхүүг МОАХ-ын даргаар сонголоо хэмээн мэдэгдсэн. Ардчиллынхан байргүй болсон. Одоо намгүй, холбоогүй болох дээрээ туллаа хэмээн иргэд цахимаар байр сууриа илэрхийлсээр байна.

Шинэ мэдээ