Украйны гол хотууд руу Оросын армийн 95% нь нэвтрээд байна.

access_time 2022-03-07 13:40

Орос Украйны дайн 11 дэхь өдрөө үргэлжилж байна. Тиймээс Укрианы удирдлагууд ард иргэдээ хүнсний хомсдолд орж болзошгүй гэсэн үүднээс овьёос, гурвалжин будаа зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хориглох шийдвэр гаргасан. Украйны гол хотууд руу Оросын армийн 95% нь нэвтрээд байна. Нийслэл Киет хот руу нэвтрээгүй. Украйны талаас гүүрүүдэд тэсрэх бодис байршуулж Оросын цэргүүдийг орж ирвэл дэлбэлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Орос Хятадтай 117 тэрбумын эрчим хүчний гэрээ байгуулсан. Европын холбоо байгалийн хийн 40%, газрын тосны 26%-ийг Оросоос авдаг. Орост нефтийн хориг тавихаа зарлаж галаа зогсоохыг шаардаж эхэлсэн байна. Мөн Орос дахь хамтарсан үйлдвэрүүдээ хаах шийдвэр гаргаснаа хэлжээ. Казахстанд дайныг эсэргүүцсэн жагсаал болж, Орос Украйны дайнтай холбоотойгоор байгалийн хий, алт, газрын тосны үнэ өслөө хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Шинэ мэдээ