Шинэ үндсэн хууль анхны УИХ-ын гишүүд

access_time 2018-01-12 16:40

Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж “үлдээсэн” байдаг. Эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг “амилуулан” иж бүрэн хэрэгжих боломжийг 1992-1996 оны анхны УИХ бүрдүүлсэн юм. Анхны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 25 жил өнгөрч байна.

Анхны УИХ-ын БНМАУ-ын Бага Хурлаас ялгаатай тал нь бүх ард түмнээс сонгогдсон 76 гишүүнтэй Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд гишүүдийн тоогоор 1,5 дахин олон, ажилласан хугацааны хувьд 2 дахин урт хугацаатай байсан. Хуулийн төслийг 7 хоногийн 2 өдөр Байнгын хороодын, 4 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл нэг бүрээр нь 3 удаа, бас цөөнхийн саналын үндэслэлийг сонсож хэлэлцэн баталдаг байжээ.

Шинэ мэдээ