Авлига бол тогтолцоотой хийх тэмцэл болохоос хүнтэй хийх тэмцэл биш
Авлигатай тэмцэх газраас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн. Энэ үеэр хэвлэл мэдээлэл улстөржих тусам авлига нэмэгдэнэ. Шүүх засаглал хараат байх эсэх нь хэвлэл мэдээллээс шалтгаална. Тиймээс хэвлэл мэдээлэл үнэний дуу хоолой болсоор байх ёстой. Үнэн хаана байна тэнд шударга ёс тогтдог. Авлига бол далд хэлбэрээр үйлдэгддэг хохирогч байхгүй, төр хохирогч болдог. Авлига ихэвчлэн нөлөө бүхий хүмүүсийн эрх мэдэлтэй байх гэсэн хэмжээлшгүй эрх, шуналаас үүсдэг. Шүүхээр гэм буруу нь тогтоогдох хүртэл хэнийг ч буруутгах боломжгүй. Авлига бол тогтолцоотой хийх тэмцэл болохоос хүнтэй хийх тэмцэл биш. Сэжигтнийг шүүгчтэй зөвшилцөж 48 цаг баривчлах боломжтой. Түүнээс илүү хугацаанд баривчлах боломжгүй. Олон нийт бариад унтаад босоход сулласан байна гэж буруутгадаг. Гэм бурууг тогтоосон үед л цагдан хорьдог. Шинэ эрүүгийн хуульд сэжигтнийг яллагдагчаар татахаар бол заавал шүүхээр оруулдаг болсон. Мөн хялбаршуулсан журмаар зөвхөн улстөрийн албан тушаалтны авлигатай холбоотой асуудлуудыг шийддэггүй. Хүн амины хэргээс бусад хэргүүдийг ч шийддэг. Хуульд өөрчлөлт орсон үед л авлига албан тушаалтантай холбоотой хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд улс төрийн албан тушаалтан хэрэгт холбогдсон бол сонгуулийн 4 жилээ дуусгаад нэг жил гадаад явж байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг сул талтай. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг төлүүлээд нэмж хуулийн дагуу мөнгөн торгууль оногдуулдаг. Иргэд гэмт хэрэгтэн 100 саяыг идээд 40 саяар торгуулаад өнгөрлөө гэдэг бол буруу мэдээлэл юм гэсэн хариулт өглөө.
Шинэ мэдээ
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16