Нийт 22050 ажлын байрны тодорхойлолтыг баталсан

access_time 2022-03-07 09:37

Нийт 22050 ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан. Өмнө нь удирдах албан тушаалтан ажилд авах гэж буй хүнийхээ ажилласан жил, мэргэжлийг харгалзан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулдаг байсан бол энэ жилээс Төрийн албаны зөвлөл эцэслэн баталдаг болсон. Ингэснээр тухайн ажлын байранд орж буй иргэний ажлын байрны тодорхойлолтыг албан тушаалтан өөрчлөх боломжгүй болсон. Бүтэц батлагдсан бол ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөхгүй. Ажлын байрны тодорхойлолт боловсруулсны дараа чиг үүргийн шинжилгээ хийдэг. Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн хүн нөөцөд ордог. Тусгай шалгалт өгсөн хүмүүсээс хамгийн өндөр оноотой нь ажлын байрандаа томилогдох эрх үүснэ. Байгууллагаас мэргэжилтний орон тоонд ажиллах хүнийг буцаах эрхгүй. Удирдах албан тушаалтныг бол нэг удаа буцаах хууль эрх зүйн зохицуулалт бий. Удирдах албан тушаалтан хууль зөрчсөн бол 3 жил төрийн албанд томилогдохгүй байх хууль эрх зүйн зохицуулалт байдаг.

Шинэ мэдээ