НИЙСЛЭЛИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ СУДЛАХ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

access_time 2022-03-07 09:32

Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулахаар болжээ. Тус хүрээлэн нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно.Өөрөөр хэлбэл, нийслэлийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан судалгаа, статистик тоон мэдээлэл, өгөгдлийг аналитик болон систем динамик загвар дээр шинжлэн, санал дүгнэлт гаргаж, нийслэлийн удирдлагад танилцуулан асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц, гаргалгааг санал болгоно. НИТХ-ын төлөөлөгчид хүрээлэн зөвхөн төсвөөс санхүүжих биш, нийслэлтэй холбоотой судалгаа хийж, түүнээсээ ашиг олдог байж болох юм гэсэн саналыг энэ үеэр хэлжээ.

Шинэ мэдээ