Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулна

access_time 2018-01-11 12:01

Агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа үед түрээсийн болон орлогод нь нийцсэн орон сууц гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэлээс төлөвлөсөн байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу Ханын материалд таван га газарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг барихаар болсон. Санхүүжилтийг нь БНХАУ-ын урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр ярьж байгаа. Энэ орон сууцанд залуу гэр бүлүүд сар бүр бага мөнгө төлөөд, 10-15 жилийн хугацаанд орон сууцаа өмчилж авах боломжийг бүрдүүлэх юм.

 

Шинэ мэдээ