22 байршилд авто зам, замын байгууламж барина

access_time 2022-03-04 10:17

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын хөрөнгө оруулалт, төлөвлөгөө нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна. Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

Шинэ мэдээ