ОХУ-аас Укрианд тавьсан шаардлагууд

access_time 2022-03-02 16:10

Укриан Оросын хоёр дахь хэлэлцээр удахгүй болно. Эцсийн шийдвэр гараагүй учраас Укрианаас дүрвэх иргэдийн тоо 670 мянгад хүрээд байна. Укрианы нөхцөл байдал хүндэрсэн 60 хоногийн хугацаанд Польш, Унгар, Румын, Молдав зэрэг ойролцоох хотууд руу иргэд дүрвэж байна. Дайн цааш үргэлжилбэл дахин өөр хотуудыг зорино гэдгээ иргэд хэлж байгаа аж. Нийт 135 км үргэлжилсэн хилийн зурвас дагуу иргэд, бага насны хүүхдүүийн хамт олноор явж байна. Унгар улсад одоогоор 85 мянган иргэн нэвтрээд байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан ажилтан хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд туслахад анхааран ажиллана гэдгээ хэлжээ. Киев, Харьков хотууд руу Оросын цэргүүд довтолсон ч эзлээгүй байна. Харьковт 10 хүн нас барсан. БНХАУ 600 оюутнаа Укрианаас татан авсан. Apple Орос дахь борлуулалтаа зогсоосон бол Google ОХУ-ын RT телевизийн хайлтыг хаасан байна. ОХУ-ын зүгээс Укрианы удирдлагуудад Крым дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх; Украиныг цэрэггүйжүүлэх, Украин улс төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Шинэ мэдээ