Иргэд хувь хүний орлогын албан татварыг бууруулахыг хүсчээ

access_time 2018-01-10 17:30

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг хэллээ. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1461 иргэн өргөдөлдөө хүссэн байна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

Шинэ мэдээ