Ипотекийн зээлийн төлөлтийг он дуустал сунгах эсэхийг шийдээгүй байна

access_time 2022-02-28 20:09

Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгоно. Нэг, хоёрдугаар сард нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд олгох тооцоо гарсан. Зээл олголт хэвийн үргэлжилж байна. Ковидын хуулиар ипотекийн зээлийн төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сунгасан. Хуулийн хэрэгжилтийг энэ он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарна гэв.

Шинэ мэдээ