Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол нислэгийн тоо 78% хүртэл буурна

access_time 2022-02-28 20:08

“Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэсэн бол Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ больсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж, эрсдэл үүсэх эсэхийг Иргэний нисэхийн салбарынхан ярилцсан байна. Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол манай улсын дайран өнгөрөх нислэгийн тоо 78% хүртэл буурах магадлалтай. Мөн шатахууны үнийн өсөлт үүсч ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нислэг үйлдэхээр болбол нислэгийн цаг 2 болон түүнээс дээш цагаар нэмэгдэх эрсдэл ч бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй байна” гэж дүгнэсэн байна.

Шинэ мэдээ