ХӨСҮТ цахимжлаа

access_time 2022-02-27 17:20

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернет, сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 790 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгдлээ.
Тус худалдан авалтаар нийт 169 компьютерын шинэчлэл хийгдэж ажилчид 100 хувь цахим шилжилтэд бэлэн боллоо. Үүнээс гадна төвийн хэмжээнд нийт 18 барилга байгууламж хооронд шилэн кабелийн сүлжээг шинэчлэн зохион байгуулж, дотоод сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг Cisco брендээр шинэчлэн, төвийн хэмжээнд хэрэглэгдэх интернетийн хурдыг тав дахин нэмэгдүүлэх ажил хийгдлээ.

Шинэ мэдээ