Чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд шүдний өвчний суурь болдог

access_time 2018-01-09 16:14

Монгол улсын  хэмжээнд  5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 % байна. Хүүхдийн чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болдог. Мөн амьсгалын замын өвчин, хүүхдийн суурь өвчлөлийн дам шалтгаан болдгийг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд анхааруулсан. Тиймээс ЭМЯ-наас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Японы Токушима, Монголын эрүүл мэндийн хамтын солилцооны нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоо хамтран 500 гаруй хүүхдийг хамруулсан “Монгол хүүхдүүдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх” нь сургалт зохион байгуулсан.Цаашид Япон эмч нар гурван сард нэг удаа Монголд ирж урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах юм.

Шинэ мэдээ