Хүний эрхийг хүндэтгэхгүйгээр хөгжилд, аюулгүй байдалд ч хүрч чадахгүй

access_time 2022-02-25 11:30

УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Үндсэн хууль ба хүний эрх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба хүний эрх илтгэл тавьсан. Тэрбээр Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хооронд нь хольж хутгах, давхардуулан эрх олгох нь хүний эрхийг үгүй хийнэ. Иргэд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх,үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй бол татвар төлөх цэргийн алба хаах, хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэйг онцолсон.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Хүний эрхийг хүндэтгэхгүйгээр хөгжилд, аюулгүй байдалд ч хүрч чадахгүй.Хүний хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцож түүний орон байрны аюулгүй байдал захидал харилцааны нууц, нэр хүндэд хууль бусаар халдаж болохгүй. Иргэний хувийн ба гэр бүлийн захидал харилцааны нууц орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг.
ХЭҮK мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаггүй. Комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлдгийг мэдээлсэн юм.

Шинэ мэдээ