МАШИНЫ ХУЧЛАГАНЫ ХУЛГАЙЧДЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

access_time 2018-01-09 16:13

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байр, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны байрны гаднаас автомашины хучлага алдагдсан,  автомашины эд анги хулгайлсан, халаасны хулгайн гэмт хэргийг НЦГ, СХД, ХУД, БЗД-ийн цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ. Иймд иргэдийг машиндаа дохиоллын систем суулгах гэрэлтүүлэг бүхий, харуул хамгаалалт, камертай орчинд машинаа орхиж байхыг  зөвлөж байна. Мөн цагаан сарын баярын өмнө бууз, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Тиймээс гэр орноо эзэнгүй орхихгүй байх, хүнгүй үедээ хөршдөө захих, цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Шинэ мэдээ