“Бусдын тойрогт бүү хүр” үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ.

access_time 2022-02-22 10:29

Гар+Дор” контемпорари үзэсгэлэн өнөөдөр 15 цагаас нээгдэж 22-27-ныг хүртэл үргэлжилнэ. “Мишээл экспо төв”-д үнэ төлбөргүй толилуулагдах тус үзэсгэлэнд хувь хүний орон зайг хүндлэх, бусдын орон зайд халддаггүй байхыг уриалсан бүтээлүүд дэлгэгдэх юм. Монгол Улсад харагдах байдлаар нь хүнийг дүгнэж, бусдын амьдралд хошуу дүрж байна. Юм бүхэн тэгш биш байж болох ч, хувь хүний орон зайн тойрог бүгдэд ижил байдаг.”
“Та хүүхдийнхээ хүсэл сонирхлыг асууж, сонсолгүйгээр өөрсдийн үзэл бодлыг тулгаж, юу хийхийг нь заадаг юм биш биз?! Шинэ хуудас болсон хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ биелүүлж чадаагүй хүслийг гүйцэлдүүлэгч байх ёсгүй! Тэдний бодлыг сонсдог, хувь хүн талаас нь хүндэлдэг, өөрсдийнх нь хүссэн амьдралаар амьдрахад нь тусалдаг байя. Томчууд, эцэг эх, ах эгч нь байлаа гээд хүүхдийн тойрогт дураараа бүү хүр! гэдгийг олон нийтэд сануулж зөвлөх юм.

Шинэ мэдээ