Хүүхдийн мөнгөний нөхөн олголт өнөөдрөөс хийгдэнэ

access_time 2022-02-21 09:41

Хүүхдийн мөнгө нь ороогүй 6000 орчим хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт багтаан нөхөж олгоно хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Тэрбээр иргэд Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно. Хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу гэсэн байна.

Шинэ мэдээ