Саатуулан шалгаж, намын гишүүнээс нь түтгэлзүүлэх Хөгжлийн банкны хэрэг

access_time 2022-02-18 13:09

АТГ-аас Хөгжлийн банкны зээлийг олгосон болон зээл авсан 12 хүнийг саатуулан шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн. Прокурор хүсэлтийг шүүхэд шилжүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Мөн МАН-ын хяналтын хороо хуралдаж намынхаа нэр бүхий 12 гишүүнд хариуцлага тооцно гэсэн мэдээлэл гарч буй. Хэрэгт холбогдогчдыг намын гишүүнээс нь түтгэлзүүлж хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад буруугүй нь тогтоогдвол эргэн намын гишүүнчлэлийг нь сэргээх дүрмийн заалттай болсныг онцолж байна. Засгийн газрын зүгээс энэ хэрэгтэй холбоотой хууль бусаар зориулалтыг нь өөрчлөн зарцуулсан бүх зээлийн хэргийг шалгаж хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байна.

Шинэ мэдээ