Төрөөс зээлийн хүүг бууруулах, хяналт тавихыг шаардлаа

access_time 2022-02-18 13:08

Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц нэмэгдэж байгаа үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, хяналт тавих шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болжээ. Мөн Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны хараат бус зөвлөлд МҮЭХ-ны төлөөллийг оролцуулах, улс төрд нөлөө бүхий хүмүүс гадаад дотоодын зээлийг авч зориулалтыг нь өөрчлөн банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж иргэдээс мөнгө хүүлж байна. Иргэд ББСБ-аас 20%-ийн хүүтэй зээл авч байна. Зээлийн хүүний хохирогч нь иргэд болж байгаа тул төрөөс зээлийн хүүг бууруулах, хяналт тавихад анхаарах шаардлагатай. Цалинг 20% нэмэх шаардлагатай байна гэв.

Шинэ мэдээ