Сургуулиудын хичээлийн цаг өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгоно

access_time 2022-02-17 10:07

Нийслэлийн Их тойруу болон Яармаг орчимд байрлах 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх иргэдийн саналыг авч эхэллээ. Ойрхон байрлах гурван сургуулийн нэг нь өглөө 07:45, нөгөөх нь 08:15 цагт, гурав дахь нь 09:00 цагаас гэх мэтээр хичээл эхлэх цагийг зөрүүлнэ. Ингэснээр бүх сургуулийн сурагчдыг хичээлд нь хүргэхээр эцэг, эхчүүд замын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ. Цагийн зохицуулалтыг хийснээр авто замын ачаалал 12.5 хувь буурах тооцоолол гарсан. Судалгаагаар 59 сургуульд нийт 85.000 хүүхэд суралцаж байгаагаас нь 25.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар сургуульдаа ирж очдог. Сургуулийн цаг өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгоно.

Шинэ мэдээ