Машины зогсоолын төлбөрийг шинэчилнэ

access_time 2022-02-17 10:06

Нийслэлийн хэмжээнд 61 төлбөртэй зогсоол байдаг. Эдгээр зогсоолууд НИТХ-ын тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед НИТХ-ын тогтоолыг хуулбарлан төлбөртэй зогсоол ажиллуулах зөрчил гарсан байна. Зогсоол эзэмшигчийн орлогын 60%-ийг Нийслэлийн замын хөгжлийн санд төвлөрүүлдэг. Түгжрэлийг шийдэх нэг гарц болсон зогсоолын үнийг дураар тогтоохыг өөрчилж 30 минутанд 500 төгрөг, 1 цагт 1000 төгрөг, 3-аас дээш цаг тутамд 3000 байхаар журам гаргахаар төлөвлөж буй аж.

Шинэ мэдээ