Канн, Венецийн фестивальд Монгол улс оролцоно

access_time 2022-02-16 14:31

Каннын фестиваль, Венецийн беннальд Монгол улс оролцох шийдвэр гарлаа. Энэхүү фестивальд улс төрийн бизнесийн нэр хүндтэй төлөөллүүд ирдэг. Монголын уран зургийн болон киноны уран бүтээлчид оролцсноор уран бүтээлээ таниулах, үнэлэмжийг нь дэлхийд нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Кино урлагийг дэмжих хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй Каннын фестиваль, Венецийн беннальд оролцох боломжтой. Ингэснээр дэлхийн хэмжээний киног Монгол уран бүтээлчид бүтээх боломжийг бий болгож байна. Дэлхийн 4 том кино продакшнтай хамтран ажиллаж МУ-ын соёлыг дэлхийд таниулна. Олон улсад Монгол улсын сурталчилж байгаа бүх кино, контентыг бид дэмжин ажиллана. Соёл урлагаар Монголыг дэлхийд сурталчлан таниулж жуулчдыг татна гэж Соёлын яамнынхан мэдэгдэв.

Шинэ мэдээ