Дархан цаазат газрын хилийн заагийн солбицлын мэдээллийг нягтлав

access_time 2022-02-16 09:23

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс хэмжилт хийсэн хилийн заагийн 25 эргэлтийн цэгийн солбицлын мэдээллийг нягтлан хэлэлцсэн.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна. Үүнээс 226.6 га талбайн зөрүү гараад байгаа юм.
Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байгаа юм.

Шинэ мэдээ