“Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” сургалт боллоо

access_time 2022-02-16 09:17

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран “Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” уриатай сургалт зохион байгууллаа. Сургалтад Баянзүрх дүүргийн 191, Сүхбаатар дүүргийн 75, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 410 хүүхэд, 380 орчим эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр Хүүхэд зорчиж байна автомашины наалтыг эцэг эхчүүдэд тарааж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн юм. .

Шинэ мэдээ