Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой гэжээ.

access_time 2022-02-15 13:42

Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.
Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосугай. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай гэжээ.
Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл,  дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой гэжээ.

Шинэ мэдээ