Энэ жил 33 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

access_time 2022-02-15 09:57

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн жил Монгол хэлний шалгалтыг авахгүй байсан бол энэ жилээс босго оноог 400-гаар тогтоон авч эхэлсэн. Нэг хичээлийн шалгалтын үнэ 5800 төгрөг. Монгол хэлний шалгалт үнэгүй авах юм. Энэ жил 33 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Элсэлтийн шалгалтыг жилд 2 удаа удаа авна. Сурагчид тодорхой шалтгаанаар элсэлтийн шалгалт өгөөгүй тохиолдолд нөхөн өгч суралцах боломжийг нь бүрдүүлэх юм.

Шинэ мэдээ