11 аймагт иж бүрэн төхөөрөмж бүхий кабинет байгуулна

access_time 2022-02-14 10:47

Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 11 аймагт урьдчилан сэргийлэх үзлэг хийх төв байгуулахаар болсон. Энэхүү төвүүдэд чих хамтар хоолой, дотор эрхтэн, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо хийх иж бүрэн тоног төхөөрөмж, аппарат бүхий кабинетууд байгуулна. Эрүүл мэнддээ цаг алдалгүй анхаарах боломжийг орон нутгийн иргэдэд олгож урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан өвчнөө хүндрүүлэхгүй байх боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ