Цоорхойтой хуулийн балаг
Монгол Улсыг хөгжүүлэх гэж байгуулсан Хөгжлийн банк нь өрийн банк болж 1.7 их наядын 26 байгууллагын зээл чанаргүй зээлийн ангилалд багтсан. Чанаргүй зээл авсан аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгсөн тохиолдолд банкны хүү зогсож хэргийг шүүхээр шийдэх гэсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч татвар төлөгчид мөнгийг нь төлдөг байсан нь олны дургүйцлийг хүргэж Монголын нийгмийг хоёр талцуулав.
Энэхүү өрийг шийдвэрлэх ёстой улс Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэгдэн ажиллаж чадахгүй дийлдэхээ больсныг төрийг дангаараа удирдаж буй эрх баригч намын удирдлагууд нь зарлаж олон нийтийн болоод хэвлэл мэдээллийн дэмжлэгийг хүссэн. Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн ард байгаа улстөрчдөд хариуцлага тооцон,улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сумын удирдлагын түвшинд ч ажиллуулах боломжгүй, цаашид хууль бусаар мөнгө завшигчидтай тэмцэх болно. Хуулийн шинэчлэлт хийж хууль зөрчигчдийг зогсоох болно гэв.
Харин иргэний нийгмийн байгууллагууд,аж ахуйн нэгжүүд, олон нийтийн төлөөлөл Монгол улсыг эдийн засгийн хувь сөхрөөсөн хуулийн цоорхойг олон жил төрийн эрх ээлжилж барьсан улс төрийн намууд, нам дамжсан улс төрийн бүлэглэл бий болгосон. Хуулийн цоорхойгоо ашиглан дандаа нөлөө бүхий улстөрчид, тэдний хамаарал бүхий компаниудад барьцаагүй шахам олон тэрбумын зээл өгсөн нь одоогийн энэ их өрийг үүсгэсэн. Бид тэдний зээлийг төлж чадахгүй. Өөрсдөөр нь төлүүлье хэмээн нэгдэн нийлж үгээ хэлэв.
Тэд Хөгжлийн банкийг татан буулгая, хувьд шилжүүлье, арилжааны банкинд зээлийг нь хөрвүүлэн шилжүүлье, даварсан улстөрчдийг шоронд нь явуул. Энгийн иргэд гар утасныхаа төлбөрийг төлж чадахгүй бол чанаргүй зээлдэгч болж байхад хэдэн тэрбумаар нь идсэн улстөрчид бусдын дарамтлаад яах ч үгүй байж байна. Хуулийн шударга үйлчлэл хаана байна, төрөөр тоглодог бүлэглэл зогсох болсон хэмээн бухимдацгаасан. Ямар ч тохиолдолд улстөрчдийн чанаргүй зээлийн мөнгийг төлөхгүй. ил гарч байгаа нь л энэ болохоос өмнө нь хэдэн их наяд хэдэн зуун тэрбумыг иргэдийн татварын мөнгөөр төлснийг бид мэдэхгүй гэцгээсэн.
Үнэндээ бол Засгийн газар Чингис, Самурай бонд гээд 800 сая төгрөгийн өрийг ирэх жил төлөх ёстой. Гэтэл улайсан улсын төсвөөс энэ мөнгийг яаж ч хичээгээд гаргаж чадахгүй учраас арга буюу олон нийтэд ил тод зарласан нь энэхүү маргааныг эхлэл болсон. Эрх баригчид нь шүгэл үлээн байж улстөрчдөөр мөнгийг нь төлүүлэхийг хичээж байна. Шүүхээр явах юм бол цаг алдаж гаднын өр нэхэгдэж хуулийн цоорхойг ашиглагчид завшаад өнгөрнө гэж тооцсон. Эцэст нь эрх баригчид, энгийн иргэд гарц гаргалгаа хайсан ч хуулийн цоорхой, хэрэгждэггүй хуулиндаа тулаад зогсов. Арга буюу бидний сонгосон УИХ-ын гишүүд эдийн засгийн наад захын мэдлэггүй байна. Тэднийг сонгосон бид л бууруутай. Цоорхойтой хуулийг тэд л баталсан. Ашиглахыг нь бол улстөрчид инээж байгаад л хийж, ханцуй дотроо төрийн мөнгийг наймаалцаж байна хэмээн шүүмжилсэн.
Зээл авсан аж ахуйн нэгжүүд нь Монгол Банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банкныхан ажлаа хийж чадсангүй. Монгол банк ханшаа барьж чадахгүй байна.Төгрөгөөр зээл авсан аж ахуйн нэгжүүд, ам доллараар зээлээ төлж долларын ханшийн өсөлтийг дийлэхгүй зээлийн дарамтанд орсон гэж гомдоллосон. Хэн ч юу ч гэсэн бай татвар төлөгчдийн мөнгийг авсан чанаргүй зээлдэгчид өрөө төлж,улстөрчид төрөөс луйвар хийх санаархлаа зогсоох хэрэгтэй. Эрх баригч нам нь ажлаа хурдан хийж цоорхойтой хуулиа шинэчлэн баталж, хэрэгждэггүй хуулиа хэрэгжүүлдэг л болох л арга зам үлдсэн. Монголын хууль гурав хоног хэрэгждэг гэсэн ёгтлол шиг эрх баригч намын удирдлагууд улстөрчидтэйгээ хариуцлага тооцож чадахгүй лоозон төдий хэлээд өнгөрвөл хэвлэлээр бичээд байгаа шиг Хөгжлийн банк тойрсон хөгжим тоглоод л өнгөрөх байх. Иргэдийн санаа зовоод байгаа шиг тавилттай жүжиг, драм биш байгаасай л гэж найдья. Төр байгаа бол түмэн олондоо үйлчилж төсөв мөнгөө хянадаг шалгадаг , хууль тогтоомж энгийн иргэд, улс төрчдөд ижил тэгш үйлчилдэг байгаасай.
Шинэ мэдээ
-
Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй байна
2023-02-08
-
Иргэд аврагчдад тусалж байна
2023-02-08
-
Гурван удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ
2023-02-08
-
Шаардлага хангаагүй 10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсооно
2023-02-08
-
Хоёр өнцөг: 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй
2023-02-08
-
Туркийн эрэн хайх ажиллагаанд Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана
2023-02-08
-
Иргэдийн гомдлоор барааг нь сольж, мөнгөн хохирлыг барагдуулсан байна.
2023-02-08
-
Украины Жанжин штабаас Оросын нийт хохирлын тоо 130 мянга орчимд хүрсэн гэжээ
2023-02-06
-
АНУ-ын арми сэжигтэй бөмбөлгийг Каролинагийн эргийн ойролцоо харвасан гэж мэдэгджээ
2023-02-06
-
Усан туулай жил настанд ээлтэй, нялхаст ширүүвтэр байна
2023-02-06
-
Цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг 3 дугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй
2023-02-06
-
“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна
2023-02-06
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01