Цэцэрлэгийн хүүхдүүдээс шинжилгээ авахдаа алдаа гаргажээ

access_time 2022-02-12 11:09

Ирэх долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага хичээллэнэ. Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авах шийдэр гарсан.Харин энэ шийдвэрээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж эцэг эхчүүд хүүхдүүдийг олон цагаар гадаа зогсоосон нь олныг бухимдуулсан. Иргэд зориулалтын бус газар буюу цэцэрлэг дээр шинжилгээ авсан. Цагийн хуваарийн зохицуулалт хийж чадаагүйгээс ковидын үед олон хүнийг нэг дор цуглуулж, хүүхдүүдийг гадаа зогсоон, ханиад авахад хүргэж байгааг хэлсэн. Цэцэрлэгүүдийн зүгээс хувийн эмнэлэгт төлбөртэй шинжилгээ өгч болно гэжээ.

Шинэ мэдээ